Categories
Биднийг сонгох шалтгаан

Сурч хөгжих хязгааргүй боломж

Categories
Биднийг сонгох шалтгаан

Өрсөлдөхүйц цалин урамшуулал

Categories
Хөрөнгө оруулалттай компани Удирдлагын баг

Ц. Эрдэнэцогт

Мэргэжил:       

Химийн инженер

Боловсрол, мэргэшил:

  • 2022 он:
    MLC Business School, Реторик сургалт
  • 2021 он:
    “Грийн химистри ХХК”, Химийн бодисын аюулгүй байдал,  хүрээлэн буй орчин сургалт
  • 2015, 2019 онуудад:
    Барилгын материал үйлдвэрлэл(бетон үйлдвэрлэл, бетоны химийн нэмэлт)-ийн чиглэлээр мэргэшсэн инженер
  • 2010, 2016 онд:
    “Хамтын хүч оюуны ундарга консалтинг сургалтын  төв”-ийн  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт
  • 2010 он:
    “Барилга Архитектур Корпораци”-ийн барилгын   материал судалгаа туршилтаар мэргэшүүлэх сургалт
  • 1998-2002 он:
    МУИС-ийн Химийн факультет, химич

Ажлын туршлага: 

  • 2020 он:
    “Барилга болон үйлдвэрт хэрэглэгдэх химийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдэрлэл төсөл”-ийн удирдагч
  • 2019 он:
    “Говь Гурван Хасар” ХХК-ний, гүйцэтгэх захирал, 
  • 2012-2019 он:
    “И БИ ЖИ майнинг конкрет ХХК-д инженер, ахлах  инженер, төслийн инженер
  • 2017он:
    Улаанбаатар хотод Таван Богд Хот Пот”  ХХК-ийн  “Little Sheep”  хот пот рестораны төсөл дээр  инженер
  • 2014-2016 он:
    “SCTM” ХХК-ийн Shangrila-La Phase-2 төсөлд  засал болон материалын инженер
  • 2012-2014 он:
    Завхан аймаг дахь Баяр-Айраг ХХК-ийн Алтан толгод төсөл, чанарын яналтлын инженер
  • 2008-2012 он:
    “Барилга Архитектур Корпораци”-д химич, ЭША, 
  • 2010-2012онд:“Барилга Архитектур Корпораци” ХХК-ийн Оюутолгой төслийн барилгын бүтээн байгуулалт ажил 
  • 2002-2008 он:
    “Өгөөж Чихэр-Боов” ХХК-д химич
Categories
Охин компани Удирдлагын баг

Б. Сүхбат

Мэргэжил:

Олон Улсын эрх зүйч 

Боловсрол:

  • 2004-2008
    Монгол Улсын Их Сургууль, Хууль зүйн сургууль, Олон улсын эрх зүйч

Ажлын туршлага: 

  • 2022 оноос:
    Баян-Ундарга Оргил Транс ХХК-ийн гүйцэтгэх захирал
  • 2013-2020 он:
    Улсын Их Хурлын Тамгын газар, референт болон зөвлөх
  • 2009-2012 он:
    Дэлхийн Зөн Монгол ОУБ-д төслийн ажилтан, Боловсрол төслийн зохицуулагч
Categories
Охин компани Удирдлагын баг

Э. Анар

Мэргэжил:

Инженер

Боловсрол:

  • 2012-2016 он:
    Шандунь мужийн Шинжлэх ухаан технологийн Их сургууль
  • 2019 оноос:
    Тунжи их сургууль, Бизнесийн удирдлагын магистрант

Ажлын туршлага: 

  • 2024 оноос:
    • Эй Ар Би Монголия Дэд захирал
    • Ханхөгшин трэйдинг ХХК Дэд захирал
  • 2022-2024
    Ханхөгшин Интернэшнл ХХК-ийн Бизнес хөгжил хариуцсан захирал
  • 2016-2022 он:
    MCS групп компаниудад, Бизнес хөгжлийн газар ахлах мэргэжилтэн
Categories
Мэдээ мэдээлэл

“Энгүй ундарга” ХХК ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэнд оролцлоо

“Оюу толгой” ХХК-иас зохион байгуулсан “Ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэн-2022” арга хэмжээнд Энгүй ундарга ХХК оролцлоо. Тус үзэсгэлэн есдүгээр сарын 22-23-ны өдрүүдэд “Шангри-Ла” зочид буудалд болсон юм. 

Ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэнд оролцож компанийн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцууллаа. Энэхүү үзэсгэлэн нь үйлдвэр, аж ахуйн нэгжүүд харилцан бизнесийн холбоо тогтоох, туршлага солилцох боломжийг бүрдүүлснээрээ онцлог байлаа. 

Манай компани 2021 оноос эхлэн “Оюу толгой ХХК”-д дотоодын тээвэр, агуулахын үйлчилгээ болон гаалийн зуучлалын үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Тээвэрлэлтээ  GPS хяналтын доор хийдэг найдвартай түншүүдийнх нь нэг билээ. Мөн Шинэ нисэхийн хурдны замын хойд хэсэгт 2550 м.кв дулаан агуулахаас гадна ачаа, бараа буулгахад зориулагдсан 10,000 м.кв гадна талбайтай. Ачаа бараа буулгах, шилжүүлэх төрөл бүрийн үйлчилгээнээс гадна түргэн муудах хүнс, тусгай зориулалтын бараа материалыг тээвэрлэх зориулалт бүхий цогц агуулах юм. 

“Энгүй ундарга” ХХК-ийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл: 

Утас: / icon / – 78001188

Categories
Мэдээ мэдээлэл

Спортын наадам боллоо

“KHM – Спортын наадам”-ыг шатар, сагс, гар бөмбөг, ширээний теннис гэсэн дөрвөн төрлөөр амжилттай зохион байгууллаа. Багийн нийт дүнгээр тэргүүн байрт “Ханхөгшин Трейдинг ХХК” шалгарч, шилжин явах цомын эзэн болов. Харин “Даймонд Констракшн ХХК” дэд,  “Ханхөгшин интернэшнл ХХК” гутгаар байр эзэллээ. 

Ханхөгшин Группийн зүгээс байгууллагын соёлыг бэхжүүлэх, хамт олноо хөгжүүлж, ур чадварыг сайжруулах болон тэднийхээ эрүүл мэндэд анхаарсан үйл ажиллагааг тогтмол явуулдаг. Есдүгээр сарын “Бие бялдар, спорт”-ын сар болгон зарласны хүрээнд “KHM – Спортын наадам”-ыг зохион байгуулсан юм.

Categories
Төслүүд

Шинэ SUNDAY PLAZA 

  • Байршил: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Хархорин худалдааны төвийн хажууд 
  • Гүйцэтгэгч: “Ханхөгшин стэйт” ХХК
  • Давхрын тоо:
  • Ашигтай талбай: Нийт 12,240 мкв 
  • Барилга эхэлсэн хугацаа: 2019 оны 3 дугаар сар
  • Барилга дууссан хугацаа: 2020 оны 2 дугаар сар

Улаанбаатар хотын баруун бүсийн хүн амын хамгийн өндөр нягтаршил бүхий цэгт худалдаа, үйлчилгээний зориулалттай “Шинэ SUNDAY PLAZA” төсөл нь Өрхийн болон жижиг дунд бизнесийг дэмжих зорилготой 2020 онд ашиглалтад орсон. Энэ төсөл нь орчин үеийн стандарт, шаардлагыг бүрэн хангасны сацуу гадна талбайд 1000 автомашины зогсоолыг давхар шийдсэнээрээ давуу талтай. 

Хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн тав тухтай зорчих нөхцөл боломжийг хангасан хос лифт, давхар бүрийн урсдаг шаттай. Талбай эзэмшигчдэдээ уян хатан төлбөрийн нөхцөл, ухаалаг менежментийн үйлчилгээг санал болгодог нь бидний давуу тал юм. Хүнс, ахуйн хэрэглээ, цахилгаан бараа, хувцас, гоо сайхан, аялал зэрэг төрөл бүрийн үйлчилгээ цогцолсон “Шинэ SUNDAY PLAZA” төвөөс гэр бүлийн гишүүн бүр өөрсдийн хэрэгцээт зүйлсээ сонгох боломжтой. 


Та манай төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:

Холбогдох утас: 94713888, 91771771
Фэйсбүүк: Шинэ  Sunday Plaza 

Categories
Төслүүд

ТЭЭВЭР ЛОЖИСТИКИЙН ТӨВ

 /Задгай болон битүү агуулахын барилга байгууламж/

Байршил: Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо

Гүйцэтгэгч: “Даймонд Констракшн” ХХК

Талбайн хэмжээ: Дотор: 2550 м.кв
                               Гадна: 31,800 м.кв 

Барилга эхэлсэн хугацаа: 2021 оны 4 дүгээр сар

Барилга дууссан хугацаа: 2021 оны 9 дүгээр сар

Энэхүү агуулах нь түргэн муудах хүнс, тусгай зориулалтын бараа, бүтээгдэхүүн, химийн болон аюултай ачаа бараа хадгалах зориулалт бүхий температурын горимтой өрөөтэй зэрэг давуу талтай. Олон улсын стандарт шаардлага хангасан, орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн, ачаа бараа буулгахад зориулан гадна талбайг тохижуулсан дамжин өнгөрөх агуулах юм. 

Бид дотоодын тээвэр, агуулахын үйлчилгээ болон гаалийн зуучлалын үйлчилгээг түргэн шуурхай, найдвартай явуулан үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг хэдийн хүлээж, үйл ажиллагаагаа улам өргөжүүлсээр байна.   

Та дэлгэрэнгүй мэдээлэл авах болон бидэнтэй хамтран ажиллах хүсэлтэй бол залгана уу. 
Утас: 78001188 

Categories
Төслүүд

Wells Residence

  • Байршил: Баянзүрх дүүрэг, 26-р хороо
  • Гүйцэтгэгч: “Даймонд Констракшн ” ХХК
  • Давхрын тоо: 16 давхар 
  • Айлын тоо: 84 айл
  • Барилга эхэлсэн хугацаа: 2021/07
  • Барилга дууссан хугацаа: 2022/12

Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнгийн чанх хойно буюу Улаанбаатар хотын хамгийн эрэлттэй байршилд байрлах WELLS Residence төсөл нь орчин үеийн дэвшилтэт технологиуд болон оршин суугчдын ая тух, эрүүл ахуйн шаардлагыг хангасан Европ стандартаар баригдаж буй бизнес зэрэглэлийн орон сууц юм. 

Уг төсөл нь 84 айлын 16 давхар ба, 1-2 давхартаа худалдаа, үйлчилгээний талбайн зориулалтаар төлөвлөгдсөн. 

Онцлог, давуу талууд: 

  1. Бүрэн цутгамал хийцтэй 
  2. Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй 3 давхар шилэн фасад болон метал фасад
  3. 24 цагийн ажиллагаатай хос лифт 
  4. Барилгын 1-2 давхарт оршин суугчдын хэрэгцээг хангах худалдаа, үйлчилгээний төвүүд 
  5. Орчин үеийн кабель, интернер ба утасны багц
  6. Европ стандартын, байгаль болон хүнд ээлтэй шал, цонх, цахилгаан тоноглол бүхий 
  7. Сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээ, амралт, чөлөөт цагийн бүсэд байршилтай.