Categories
Нээлттэй ажлын байр

Халаалт, агаар сэлгэлийн инженер

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Үндсэн үүрэг: Төслийн халаалт, агаар сэлгэлтийн угсралт, суурилуулилт болон холбогдох бусад ажлыг норм дүрмийн дагуу төлөвлөх, гүйцэтгэлд мэргэжлийн болон чанарын хяналтыг хэрэгжүүлэх
  • Бусад үүрэг: АБТ-д заасан бусад ажил үүрэг

Тавигдах шаардлага:

  • ХАС-ийгн инеженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
  • Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан туршлагатай
  • Төсөв болон тооцоолол хийдэг байх
  • Олон төрлийн зориулалт бүхий төслийн төлөвлөлт, гүйцэтгэл дээр ажиллаж байсан болон мэргэшсэн инженер бол давуу талтай

Нэмэлт мэдээлэл: 

  • Байршил: Улаанбаатар хот
  • Улаанбаатар хотын өнөөгийн дүр төрхөд томоохон хувь нэмэр оруулах төслийн багшийн гишүүн болсноор танд өндөр үнэ цэнэ, өндөр боломжийг санал болгож байна.
Categories
Нээлттэй ажлын байр

Холбоо дохиолол, автоматикийн инженер

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Төслийн холбоо дохиолол, автоматикийн угсралт, суурилуулалт болон холбогдох ажлыг норм дүрмийн дагуу төлөвлөх
  • Гүйцэтгэлд мэргэжлийн болон чанарын хяналтыг хэрэгжүүлэх

Тавигдах шаардлага:

  • Холбоо дохиолол, сүлжээ, автоматжуулалтын инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй ;
  • Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан
  • Нягт нямбай, ажлын гүйцэтгэл сайтай
  • Цахилгааны зохих мэдлэгтэй
  • Олог төрлийн зориулалт бүхий төслийн төлөвлөлт, гүйцэтгэл дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно

Нэмэлт мэдээлэл: 

  • Байршил: Улаанбаатар хот
  • Улаанбаатар хотын өнөөгийн дүр төрхөд томоохон хувь нэмэр оруулах төслийн багийн гишүүн болсноор танд өндөр үнэ, цэн өргөн боломжийг санал болгож байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг та дараах утсаар лавлана уу.
+976 78001100 +976 91119992

Categories
Нээлттэй ажлын байр

Архитектур

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Зураг төслийн суурь судалгаа хийж, норм дүрмийн дагуу концепц, төлөвлөлт, дизайн хийж, эскиз тойм зураг хийх
  • Батлагдсан зураг төслийн дагуу талбайн хяналт, судалгаа хийх
  • Тайлан, төслийн баримт бичиг бүрдэлтэд оролцох

Тавигдах шаардлага:

  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй / мэргэшсэн бол давуу тал болно
  • Мэргэжлийн зургийн программууд дээр ажиллах чадвартай
  • Цаг ашиглалт, төлөвлөлт сайтай
  • Архитектур, дизайны компанид ажиллаж байсан туршлагатай

Нэмэлт мэдээлэл: 

  • Ажлын цагийн хуваарь: 08:00-17:00
  • Үндсэн цалин + гүйцэтгэлээс хамаарсан бонус цалин + урамшуулал авах боломжтой; 
  • Та биечлэн ирж уулзах бол Соёмбо тауэрын 2701 тоотод ирж уулзана уу .

Categories
Мэдээ мэдээлэл

“Цаасаар бус цахимаар” аяныг амжилттай хэрэгжүүлж эхлүүллээ.

Дэлхий даяар, минут тутамд  190 тонн цаас үйлдвэрлэдэг бөгөөд 1 тонн цаас үйлдвэрлэхийн тулд 15-60 жил ургаж төлжсөн 24 модыг тайрч огтлох шаардлагатай болдог. Энэ нь Улаанбаатарчуудын ердөө нэг өдрийн хэрэглээнд зориулагдаад л хог хаягдал болдог байна.  

Манай улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж байгаа орнуудын тоонд ороод байгааг НҮБ-аас анхааруулсан нь байгалийн тэнцвэрт байдлыг хадгалахад гол үүрэгтэй ой модыг огтлон хэрэглэж, их хэмжээний үргүй хаягдал болгож байгаатай холбоотой.  

Иймд манай байгууллага “Цаасаар бус цахимаар” аяныг эхлүүлэн, аяны хүрээнд төслийн уралдаан зарлан шилдэг төслийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж эхэллээ. Уг төслийн хүрээнд “Цаасгүй – Баасан гараг” төсөл шалгарч, баасан гараг бүрт цаасан дээрх хэвлэлээс татгалзаж, цахимаар үйл ажиллагаагаа тасалдуулахгүй явуулах зөвлөмжийг гарган, “Ханхөгшин интернэшнл ХХК” болон бусад охин компаниудад  амжилттай хэрэгжиж байна.  

Мөн бид үйл ажиллагаандаа:  

  • Бичгийн цаасны хоёр талд хэвлэж, цаасыг бүрэн ашиглах. 
  • Бичиг баримт, гарын авлага, заавар зэргийг интернэт, дотоод сүлжээндээ цахим хэлбэрээр хадгалан онцгой шаардлагагүй үед хэвлэхээс зайлсхийх 
  • Хэвлэхээсээ өмнө сайтар шалгах 
  • Олон хуудастай файлаас хэрэгтэй хэсгүүдээ түүж хэвлэх 
  • Аливаа мэдээлэл хүргэхдээ хүн бүрт цаасан дээр хэвлэж тараах бус мэдээллийн самбар ашиглах, эсвэл цахим хэлбэрээр илгээх.  
     Зэрэг зөвлөмжийг даган мөрдөж, тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад тэр дундаа “уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах”, “хуурай газрын эко систетийг хамгаалах” зорилгод хувь нэмрээ оруулан ажиллаж байна. 

Албан байгууллага, хувь хүн та бүгдийг мөн энэхүү дадлуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг уриалж байна.