Categories
Мэдээ мэдээлэл

Хамт олноороо урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдлаа

Аливаа байгууллагын хөдөлгөгч хүч, тогтвортой ажиллах үндэс бол ажилтнууд байдаг билээ. Тиймдээ ч манай компанийн зүгээс хамт олныхоо эрүүл мэнд, нийгмийн асуудал зэрэгт үргэлж анхаарал хандуулж ажилладаг. Жил бүр байгууллагынхаа бүх ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулдаг уламжлалтай. 

Энэ удаагийн урьдчилан сэргийлэх үзлэгийг 11 дүгээр сарын 25, 27-ны өдрүүдэд “Мөнгөн гүүр” эмнэлэгтэй хамтран зохион байгууллаа. Ажилтнууд рентген зураг авхуулах, ходоод дурандуулах болон есөн төрлийн нарийн шинжилгээнд хамрагдаж, мэргэжлийн эмчийн зөвлөгөө үйлчилгээ авсан юм. 

САЙНЫГ ХАМТДАА БҮТЭЭНЭ – ХАНХӨГШИН ГРУПП

Categories
Толгой компани Удирдлагын баг

Г.Баасанжаргал

Мэргэжил:

Эрх зүйч

Боловсрол:

  • 2013-2018 он:
    • МУИС- Хууль зүйн сургууль

Ажлын туршлага:

  • 2023 оноос:
    • Ханхөгшин интернэшнл ХХК Үйл ажиллагаа хариуцсан захирал
  • 2018-2023 он:
    • Ханхөгшин интернэшнл ХХК Хуулийн зөвлөх

Categories
Мэдээ мэдээлэл

“KHM Sport Cup-2023” арга хэмжээ боллоо

Ажилтнуудынхаа оюун ухаан, спортын ур чадварыг хөгжүүлэх, тэдгээрийн нөхөрсөг харилцааг дэмжих зорилгоор зохион байгуулдаг KHM Sport Cup энэ жил хоёр дахь удаагаа амжилттай болж өнгөрлөө.  Энэ удаагийн спорт тэмцээнд 10 компанийн 40 орчим тамирчид 3х3 сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар гэсэн 4 төрлөөр оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс багийн нийлбэр дүнгээр тэргүүн байрт “Даймонд констракшн” ХХК-ийн баг тамирчид шалгарч, шилжин явах цомын эзэд боллоо. 

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах энэхүү арга хэмжээ нь ажилтнуудад эрч хүч, урам зориг өгөхийн зэрэгцээ тэдний хүсэн хүлээдэг арга хэмжээний нэг болжээ.