Categories
Мэдээ мэдээлэл

Хамт олноороо урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдлаа

Аливаа байгууллагын хөдөлгөгч хүч, тогтвортой ажиллах үндэс бол ажилтнууд байдаг билээ. Тиймдээ ч манай компанийн зүгээс хамт олныхоо эрүүл мэнд, нийгмийн асуудал зэрэгт үргэлж анхаарал хандуулж ажилладаг. Жил бүр байгууллагынхаа бүх ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулдаг уламжлалтай. 

Энэ удаагийн урьдчилан сэргийлэх үзлэгийг 11 дүгээр сарын 25, 27-ны өдрүүдэд “Мөнгөн гүүр” эмнэлэгтэй хамтран зохион байгууллаа. Ажилтнууд рентген зураг авхуулах, ходоод дурандуулах болон есөн төрлийн нарийн шинжилгээнд хамрагдаж, мэргэжлийн эмчийн зөвлөгөө үйлчилгээ авсан юм. 

САЙНЫГ ХАМТДАА БҮТЭЭНЭ – ХАНХӨГШИН ГРУПП

Categories
Мэдээ мэдээлэл

“KHM Sport Cup-2023” арга хэмжээ боллоо

Ажилтнуудынхаа оюун ухаан, спортын ур чадварыг хөгжүүлэх, тэдгээрийн нөхөрсөг харилцааг дэмжих зорилгоор зохион байгуулдаг KHM Sport Cup энэ жил хоёр дахь удаагаа амжилттай болж өнгөрлөө.  Энэ удаагийн спорт тэмцээнд 10 компанийн 40 орчим тамирчид 3х3 сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар гэсэн 4 төрлөөр оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс багийн нийлбэр дүнгээр тэргүүн байрт “Даймонд констракшн” ХХК-ийн баг тамирчид шалгарч, шилжин явах цомын эзэд боллоо. 

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах энэхүү арга хэмжээ нь ажилтнуудад эрч хүч, урам зориг өгөхийн зэрэгцээ тэдний хүсэн хүлээдэг арга хэмжээний нэг болжээ.

Categories
Мэдээ мэдээлэл

Дистрибьютерийн бага хуралд оролцлоо

Тайландын Хаант Улсын Бангкок хотноо 2023 оны 7 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд зохион байгуулагдсан ARB Дистрибьютерийн бага хуралд ARB Mongolia компанийн төлөөлөл оролцлоо.

Австрали Улсын ARB брэнд нь дэлхийн 100 -аад улсад борлуулагддаг бөгөөд тус хуралд дэлхийн 30 гаруй орны ARB брэндийн дилерүүд, тэр дундаа тус брэндтэй хорь гаруй жил хамтран ажиллаж байгаа компаниуд оролцож чуулганы үеэр өөр өөрсдийнхөө зах зээлийн онцлог байдал, үйл ажиллагааныхаа туршлагаас хуваалцлаа.

Мөн ARB-ийн Судалгаа, хөгжлийн газрын хамт олон хөгжүүлэлтийн шатанд байгаа шинэ бүтээгдэхүүн болох Earth Camper, авто машины дээрх бүрэн автомат майхан, амортизатор зэрэг сүүлийн үеийн бүтээгдэхүүнүүдийн хөгжүүлэлтийн талаарх танилцуулгыг хийв.

ARB Mongolia-гийн хувьд энэхүү хурал нь дэлхийн бусад орны дилерүүдтэй хамтын ажиллагаа үүсгэх, харилцан туршлага судлах, шинээр гарч буй бүтээгдэхүүнтэй танилцах боломжийг бүрдүүлсэн ач холбогдолтой арга хэмжээ болж өнгөрлөө.

Categories
Мэдээ мэдээлэл

“Цаасаар бус цахимаар” аяныг амжилттай хэрэгжүүлж эхлүүллээ.

Дэлхий даяар, минут тутамд  190 тонн цаас үйлдвэрлэдэг бөгөөд 1 тонн цаас үйлдвэрлэхийн тулд 15-60 жил ургаж төлжсөн 24 модыг тайрч огтлох шаардлагатай болдог. Энэ нь Улаанбаатарчуудын ердөө нэг өдрийн хэрэглээнд зориулагдаад л хог хаягдал болдог байна.  

Манай улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж байгаа орнуудын тоонд ороод байгааг НҮБ-аас анхааруулсан нь байгалийн тэнцвэрт байдлыг хадгалахад гол үүрэгтэй ой модыг огтлон хэрэглэж, их хэмжээний үргүй хаягдал болгож байгаатай холбоотой.  

Иймд манай байгууллага “Цаасаар бус цахимаар” аяныг эхлүүлэн, аяны хүрээнд төслийн уралдаан зарлан шилдэг төслийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж эхэллээ. Уг төслийн хүрээнд “Цаасгүй – Баасан гараг” төсөл шалгарч, баасан гараг бүрт цаасан дээрх хэвлэлээс татгалзаж, цахимаар үйл ажиллагаагаа тасалдуулахгүй явуулах зөвлөмжийг гарган, “Ханхөгшин интернэшнл ХХК” болон бусад охин компаниудад  амжилттай хэрэгжиж байна.  

Мөн бид үйл ажиллагаандаа:  

  • Бичгийн цаасны хоёр талд хэвлэж, цаасыг бүрэн ашиглах. 
  • Бичиг баримт, гарын авлага, заавар зэргийг интернэт, дотоод сүлжээндээ цахим хэлбэрээр хадгалан онцгой шаардлагагүй үед хэвлэхээс зайлсхийх 
  • Хэвлэхээсээ өмнө сайтар шалгах 
  • Олон хуудастай файлаас хэрэгтэй хэсгүүдээ түүж хэвлэх 
  • Аливаа мэдээлэл хүргэхдээ хүн бүрт цаасан дээр хэвлэж тараах бус мэдээллийн самбар ашиглах, эсвэл цахим хэлбэрээр илгээх.  
     Зэрэг зөвлөмжийг даган мөрдөж, тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад тэр дундаа “уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах”, “хуурай газрын эко систетийг хамгаалах” зорилгод хувь нэмрээ оруулан ажиллаж байна. 

Албан байгууллага, хувь хүн та бүгдийг мөн энэхүү дадлуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг уриалж байна.

Categories
Мэдээ мэдээлэл

“БИДНИЙ САНДЭЙ” сайн үйлсийн аян

XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин /усан/ туулай жилийн сар шинийн баярыг угтан “Сайныг хамтдаа бүтээнэ” уриатай “Шинэ Сандэй плаза худалдааны төв”-ийн хамт олон худалдаа үйлчилгээ эрхлэгч нарынхаа хамтаар нийгмийн хариуцлагын хүрээнд сайн үйлсийн аяныг зохион байгууллаа.

Худалдааны төвийн 550 гаруй худалдаа эрхлэгчдийн зүгээс 13 сая төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг Батсүмбэр дэх асрамжийн газрын ахмад настнуудад сэтгэлийн бэлэг болгон илгээж, хүндэтгэл үзүүллээ.

Сайн үйлсийн аянд нэгдсэн “Шинэ Сандэй худалдааны төв”-ийн худалдаа эрхлэгч та бүхэнд гүнээ талархая.

Categories
Мэдээ мэдээлэл

МЭДЭГДЭЛ


ШИНЭ ЖИЛЭЭ ШИНЭЛЭГ ТЭМДЭГЛЭЕ!

“Сайныг хамтдаа бүтээнэ” уриатай Ханхөгшин Интернэшнл ХХК нь нийгэм, эдийн засагт үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан 2022 оны шинэ жилийн баярын арга хэмжээг тэмдэглэх зардлыг нийт хамт олондоо мөнгөн хэлбэрээр бэлэглэхээр болсноо үүгээр мэдэгдэж байна.

Бид өнгөрч буй оныхоо амжилт, алдаа оноог дүгнэн хэлэлцэж, “Шинэ жилээ шинэлэг, хамт олондоо ээлтэй” тэмдэглэн өнгөрүүлэхийг нийт баялаг бүтээгч аж ахуй нэгжүүддээ уриалж байна.

Ханхөгшин Интернэшнл ХХК  | Сайныг хамтдаа бүтээнэ.

Categories
Мэдээ мэдээлэл

​ ​ KHMグループ​ ​ 政治的に安定した成長市場​ モンゴルへご案内

プレゼンター: 最高経営責任者 バトムンク

  • モンゴル国概要
  • モンゴルのマクロデータおよび、投資環境と有望な市場の紹介

プレゼンター: 創立者/代表取締役会長  デムチグ

  • KHMグループ紹介

曜日: 2022年12月 6日 

時間: 午前 9:30-午後 1:30 

場所: モンゴル大使館 

9:30 ウェルカムトーク

マック 小西, Managing Director of London Intel Ltd.

9:40  モンゴル国概要 

最高経営責任者 バトムンク 

9:55 モンゴルのマクロデータおよび投資環境有望な市場の紹介 

最高経営責任者 バトムンク 

11:10 コーヒーブレイク 

11:25 KHMの紹介 

創立者/代表取締役会長  デムチグ

11:40 質疑応答

12:00 ネットワーキング・ランチ 

場所:在日モンゴル大使館

〒150-0047 東京都渋谷区神山町21-4

Registration : https://forms.gle/CVq137L8A4wKwWYQ8









Categories
Мэдээ мэдээлэл

Манай хамт олон 680 мод тарьж, ургуулж байна.

“Үндэсний мод тарих өдөр”-ийг тохиолдуулан энэ сарын 15-ны өдөр манай хамт олон “Энгүй Ундарга” компанийнхаа агуулахын талбайд улиас, шар хуайс, үхрийн нүд зэрэг мод, жимс жимсгэнийн бут тарилаа.

Мөн бид өнгөрөгч хавар голт бор, монос, догар зэрэг мод тарьж амжилттай ургуулж байгаа билээ. Бид энэ жил нийт 680 модыг тарьж, ургуулан, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн байгаль орчноо хамгаалах зорилгод хувь нэмрээ оруулж байна. Мод тариад орхих бус тарьсан модоо ургуулах нь хамгийн чухал гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг.

Мод ургамал нь агаарын чийгшлийг 4-7 хувь ихэсгэдэг. Мод нь дуу чимээ намсгахаас гадна зуны улиралд шороо тоосны 50 хувь, өвлийн улиралд 40 хувийг өөртөө шингээж агаар цэвэрлэдэг зэрэг сонирхолтой баримтууд бий. 

Та бүхнийг мод тарьж, тарьсан модоо ургуулан байгаль дэлхийдээ нэгэн шинэ амь бэлэглэхийг уриалж байна. 

Categories
Мэдээ мэдээлэл

“Энгүй ундарга” ХХК ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэнд оролцлоо

“Оюу толгой” ХХК-иас зохион байгуулсан “Ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэн-2022” арга хэмжээнд Энгүй ундарга ХХК оролцлоо. Тус үзэсгэлэн есдүгээр сарын 22-23-ны өдрүүдэд “Шангри-Ла” зочид буудалд болсон юм. 

Ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэнд оролцож компанийн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцууллаа. Энэхүү үзэсгэлэн нь үйлдвэр, аж ахуйн нэгжүүд харилцан бизнесийн холбоо тогтоох, туршлага солилцох боломжийг бүрдүүлснээрээ онцлог байлаа. 

Манай компани 2021 оноос эхлэн “Оюу толгой ХХК”-д дотоодын тээвэр, агуулахын үйлчилгээ болон гаалийн зуучлалын үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Тээвэрлэлтээ  GPS хяналтын доор хийдэг найдвартай түншүүдийнх нь нэг билээ. Мөн Шинэ нисэхийн хурдны замын хойд хэсэгт 2550 м.кв дулаан агуулахаас гадна ачаа, бараа буулгахад зориулагдсан 10,000 м.кв гадна талбайтай. Ачаа бараа буулгах, шилжүүлэх төрөл бүрийн үйлчилгээнээс гадна түргэн муудах хүнс, тусгай зориулалтын бараа материалыг тээвэрлэх зориулалт бүхий цогц агуулах юм. 

“Энгүй ундарга” ХХК-ийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл: 

Утас: / icon / – 78001188

Categories
Мэдээ мэдээлэл

Спортын наадам боллоо

“KHM – Спортын наадам”-ыг шатар, сагс, гар бөмбөг, ширээний теннис гэсэн дөрвөн төрлөөр амжилттай зохион байгууллаа. Багийн нийт дүнгээр тэргүүн байрт “Ханхөгшин Трейдинг ХХК” шалгарч, шилжин явах цомын эзэн болов. Харин “Даймонд Констракшн ХХК” дэд,  “Ханхөгшин интернэшнл ХХК” гутгаар байр эзэллээ. 

Ханхөгшин Группийн зүгээс байгууллагын соёлыг бэхжүүлэх, хамт олноо хөгжүүлж, ур чадварыг сайжруулах болон тэднийхээ эрүүл мэндэд анхаарсан үйл ажиллагааг тогтмол явуулдаг. Есдүгээр сарын “Бие бялдар, спорт”-ын сар болгон зарласны хүрээнд “KHM – Спортын наадам”-ыг зохион байгуулсан юм.