Categories
Бизнесийн ёс зүйн бодлого

Нийгмийн хариуцлага

Бидний зорилго бол нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих тогтвортой, урт хугацааны боломжуудыг нийгэмдээ бий болгох явдал юм. 

Үйл ажиллагаа явуулж буй орчин, нийгмийнхээ өмнө хариуцлагатай байж, хамтран ажиллахыг бид эрхэмлэж байна. Үүний тулд Байгаль орчин, нийгэм, засаглалын бүтцийг тодорхойлон ажиллаж байна. 

Categories
Бизнесийн ёс зүйн бодлого

Тэгш боломж, оролцоо

Бид бүх ажилчдад тэгш боломж олгож, тэдний оролцоог хангахыг эрмэлздэг. Нас, хүйс, гэр бүл, гэрлэлтийн байдал, арьсны өнгө, жирэмслэлт, хөгжлийн бэрхшээл, шашин шүтлэг, итгэл үнэмшил, бэлгийн чиг баримжаагаар ялгаварлан гадуурхахгүй эрх чөлөөт, тэгш боломжит орчныг бүрдүүлэхийг зорьж байна.

Categories
Бизнесийн ёс зүйн бодлого

Шударга өрсөлдөөн

Бид шударга өрсөлдөөнийг эрхэмлэдэг бөгөөд компанийн бизнест хохирол учруулахуйц бүх төрлийн шударга бус үйл ажиллагааг хориглодог. Компанийн ажилтнууд үйлчлүүлэгчид, ханган нийлүүлэгчид болон өрсөлдөгчдөд компанийн дотоод нууц мэдээллийг өгөх эсхүл өрсөлдөгчдөөс нууц мэдээлэл эрж хайх, хүлээн авах, хэлэлцэхийг хориглоно. Бид Өрсөлдөөний тухай хуулийг баримтлан ажилладаг.

Categories
Бизнесийн ёс зүйн бодлого

Хүний эрхийн төлөөх амлалт

Бид, манай компанийн ажилчид болон хамтран ажиллагсдын эрх, нэр төрийг хүндэтгэдэг. Хүүхдийн хөдөлмөр.Тиймээс ч бид компанийн дотоод үйл ажиллагаа болон хамтран ажиллагсдын хүрээнд ямар нэгэн хүний эрхийн асуудал зөрчигдөж байна гэж үзвэл хуулийн хүрээнд цаг алдалгүй шийдвэрлэж ажилладаг.

Categories
Бизнесийн ёс зүйн бодлого

Үг хэлэх эрх чөлөө

Бизнесийн үйл ажиллагааны аль ч түвшинд аливаа зохисгүй үйлдлийн талаар санаа зоволтгүй мэдээлэх боломжийг өөрийн ажилчдадаа бид олгодог. Энэ хүрээнд хөндөгдсөн бүхий л асуудлыг хүлээн авч, зохих ёсоор шийдвэрлэнэ. Аливаа асуудлын талаарх мэдээллийг дээд түвшний албан тушаалтан менежерт дамжуулан мэдээлэх үүрэгтэй. Хэрэв боломжгүй гэж үзвэл компанийн “нууцын зэрэглэлтэй тайлан”-д оруулж мэдээлнэ.

Categories
Бизнесийн ёс зүйн бодлого

Хуульд нийцсэн байдал

Бид Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн хүрээнд ажиллаж, бизнесийн бүхий л харилцаандаа хууль дээдлэх ёсыг баримталдаг. Аливаа хууль тогтоомж, стандарт, бодлогыг дагаж мөрдөөгүй бол сахилгын шийтгэл ногдуулах журмыг хэрэгжүүлдэг. 

Categories
Бизнесийн ёс зүйн бодлого

Ашиг сонирхлын зөрчил

Аливаа хүний хувийн ашиг сонирхол түүний бодитой шийдвэр гаргах чадварт нь нөлөөлснөөр ашиг сонирхлын зөрчил үүсдэг. Тухайлбал: 

  • Өрсөлдөгч, үйлчлүүлэгч, нийлүүлэгчидтэй бизнесийн үйл ажиллагаанаас өөр харилцаа холбоотой байх;
  • Гэр бүл, ойрын хамаатан садантай хамт ажиллах, ялангуяа төрийн алба хаагч;
  • Өөр байгууллагын ТУЗ–ийн гишүүнээр ажиллах зэрэг нь ашиг сонирхлын зөрчил үүсэж болох арга зам юм. 
Categories
Бизнесийн ёс зүйн бодлого

Улс төрийн үйл ажиллагаа, хандив

Хувь хүнийхээ хувьд хэн ч улс төрийн үйл ажиллагаанд оролцож, хандив өгөх эрхтэй. Харин ингэхдээ эл үйлдлээ компанийн бус хувийн улс төрийн үзэл баримтлал, үйл ажиллагаа гэдгээ тодорхой байлгах хэрэгтэй юм. Үүнд;

  • Улс төрийн аливаа нэр дэвшигч, намыг дэмжихдээ компанийн төсөв, нөөцийг ашиглахгүй байх;
  • Лоббитой холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа явуулахын тулд зөвшөөрөл авах.
Categories
Бизнесийн ёс зүйн бодлого

Бэлэг, урамшуулал

Бизнесийн харилцааны энгийн нэг хэсэг болох аливаа бэлэг, урамшууллыг зохистой хэмжээнд хүлээж авах, өгөх явдлыг бид дэмждэг. Харин зохисгүй хэмжээнд буюу хэт их /том бэлэг, урамшуулал хүлээн авах, өгөхийг хориглодог. Бэлэг, урамшууллаар дамжуулан ямар нэгэн нөлөөнд автах болон нөлөөлөхөөр завдахгүй байх ёстой. Мөн бид тендер шалгаруулалтын үеэр ямар нэгэн бэлэг урамшуулал өгөх ба хүлээн авахыг зөвшөөрдөггүй дүрэмтэй. 

Categories
Бизнесийн ёс зүйн бодлого

Авлига, хээл хахууль

Бид хээл хахууль, авлигыг үл тэвчих байр суурийг баримталж, авлигын эсрэг хууль тогтоомжийг дагаж мөрддөг. Бид авлигатай тэмцэх үр дүнтэй тогтолцоог хэрэгжүүлэн ажиллахыг зорьж байгаа бөгөөд бизнесийн түншүүдээсээ бидний энэхүү амлалтыг дэмжиж ажиллахыг ямагт уриалдаг.