Categories
Бизнесийн ёс зүйн бодлого

Мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

Мөнгө угаах гэмт хэрэг гэдэг нь хууль бус хөрөнгийг нуун дарагдуулах эсхүл хууль ёсны мэт харагдуулах үйл явц юм. Хууль ёсны хөрөнгийг ашиглан гэмт хэрэг, терроризмыг дэмжих үйл явц нь мөнгө угаах гэмт хэрэгт мөн хамаардаг. Түншүүд болон ханган нийлүүлэгчидтэй хамтран ажиллахад шаардлагатай шалгалт, хяналтын стандартыг дагаж, хөрөнгийн эх үүсвэрийг нягтлах замаар ямар хувь хүн, байгууллагатай хамтран бизнес хийж байгаагаа үргэлж хянаж байх нь чухал юм.

Categories
Бизнесийн ёс зүйн бодлого

Дарамт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх

Манай компани дарамт, хүчирхийллийг тэвчдэггүй хамт олон бөгөөд компани дээр энэ төрлийн нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлж, хариуцлагатай ажиллахыг чухалчилдаг. Бусдыг дарамталж, аливаа төрлийн хүчирхийлэл үйлдсэн бол албан тушаал үл харгалзан сахилгын болон хуулийн дагуу арга хэмжээ авах тухай компанийн дотоод журамд заасан байдаг. Бид бие биедээ хүндэтгэлтэй хандаж, шударга бус үйлдлийг эсэргүүцэж ажилладаг.

Categories
Бизнесийн ёс зүйн бодлого

ESG

Байгаль орчин, нийгэм, засаглалын (ESG) стандартыг тууштай баримтлах нь бидний бизнесийн стратеги болон компанийн үнэт зүйлстэй нийцэж, бизнесийн итгэл үнэмшлийг сайжруулна гэдэгт итгэдэг. Бид компанийн ажилтнууддаа хөгжих боломжтой, хүртээмжтэй орчныг бүрдүүлэн ажиллахыг зорьж байна. Ажилтнуудынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгийн чухал гэж үздэг тул ESG–н стандартыг дагаж мөрдөх нь зүй ёсны хэрэг юм. Бид нүүрс хүчлийн хий бага ялгаруулдаг дэд бүтцийг хөгжүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж байна.